Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг хувийн онгоцтой хүмүүст ашиглуулахад нээлттэй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр /2021.09.17/ Зам тээврийн яамнаас мэдээлэл хийлээ.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар "Буянт-Ухаа нисэх буудал цаашид дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Нэгдүгээрт, нөөц буудал байна. Монгол улсын хэмжээнд нөөц олон улсын нисэх буудал байгаагүй. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд эрхүү аль эсвэл хөх хотод очиж буудаг байсан. Тэгвэл Хөшигийн хөндийн нисэх буудалд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэл үүслээ гэхэд Буянт-ухаа буудалд газардана.

Хоёрдугаарт, засварын төв байрлуулна. Олон улсын онгоцны засварын төв болгох боломжтой. Гуравдугаарт, агаарын тээвэр, иргэний нисэхийн чиглэлээр сургалтын бааз байгуулна. Дөрөвдүгээрт, жижиг оврын онгоцны буудал хэвээр ашиглагдана. Ялангуяа, хувийн жижиг нисдэг тэргүүд Буян-ухаа онгоцны буудалд бууж, үйл ажиллагаа явуулахад нээлттэй" гэлээ.

Т.Рэнцэнбадам 48 дахь өдрөө 1047 км туулан бариандаа орлоо
Т.Рэнцэнбадам 48 дахь өдрөө 1047 км туулан бариандаа орлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.