Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт ашиглаж байсан 11 түргэвчилсэн оношлуураас нэг нь л зөвшөөрөгдсөн оношлуур байжээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 58 секунд

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулах агентлагаас түргэвчилсэн найман оношлуурыг баталсан байдаг байна. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Тав, зургадугаар саруудад иргэдийн тусламж үйлчилгээг ойртуулахын тулд түргэвчилсэн оношлуурын хариунд суурилан эмчилгээнд оруулах журмыг баталсан. Орон нутгуудад ашиглаж буй түргэвчилсэн оношлуурыг татан авч, шалгахад 11 оношлуураас ердөө нэг нь л Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуур хэрэглэж байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан сорьцуудыг ПСР шинжилгээнд оруулахад хуурамч эерэг 11 хувь, хуурамч сөрөг өндөр хувьтай гарсан. Энэ нь тодорхой хэмжээний эрсдлийг үүсгэж байгаа юм. Цаашид олон улсын жишгээ дагаж ПСР шинжилгээгээр баталгаажсан тоог олон нийтэд мэдээлэх болно" гэлээ.

ЭМЯ: Ойрын хавьтал шинж тэмдэгтэй байвал шинжилгээ өгөхгүй, шууд эмчилгээ хийлгэнэ
ЭМЯ: Ойрын хавьтал шинж тэмдэгтэй байвал шинжилгээ өгөхгүй, шууд эмчилгээ хийлгэнэ
 
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.