Ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ-ноос зарлалаа. Энэ удаагийн нөхөн сонгууль нь УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт болох юм. Тухайлбал, УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт найман нам, нэг эвсэл, нэг бие даагчийг бүртгэхээр СЕХ-ноос шийдвэрлэжээ. Үүнд:
- Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
- Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
- "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
- Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
- Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ