Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Үйлдвэрийн хэсэгт байрлах хуучин үйлдвэрийн дөрвөн давхар ашигладаггүй барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 8-ны өдрийн 22:30 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын Яаралтай түргэн тусламжийн алба хаагчид очиход 19 настай эмэгтэй Б дөрвөн давхар ашигладаггүй барилгын дээврээс үсрэх гэж байсныг ярилцаж найз залуу болох 25 настай эрэгтэй Б-г 23:31 цагт авчирч барилгын дээврээс хамтад нь буулгаж аюулгүй болгон Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Дөрвөн давхар барилгаас үсрэхийг оролдсон 19 настай эмэгтэйг аюулгүй буулгажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.