Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэрэнсамбуу: Халдвараас шалтгаалан кесарево хагалгаа болон дутуу төрөлт ихсэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Коронавируст халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт сэдвээр ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Өргөө амаржих газрын эмч С.Цэрэнсамбуу, "Зүрх судасны өвчин, таргалалт, бөөрний архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд зүрх судасны дутагдалд орж байна. Тиймээс жирэмслэлтийг эрт шийдэх шаардлага үүсэж байгаатай холбоотой кесарево хагалгаа болон дутуу төрөлт ихсэж байна. Тийм учраас эхчүүд коронавирус халдварын дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. "Өргөө" амаржих газарт 2021 оны эхний долоон сард 5800 эх төрсөн. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад төрөлт буурсан. Харин эхийн хүндрэл нэмэгдсэн нь ковидын тархалттай холбоотой юм" гэлээ.

Харин 6100 орчим жирэмсэн эх, 5000 гаруй эх төрсний дараа дархлаажуулалтад хамрагдсан нь зорилтот бүлгийн 15 хувийг эзэлж байгаа юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын парламентын доод танхим-лок сабхагийн дарга Ом Бирлатай уулзав
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын парламентын доод танхим-лок сабхагийн дарга Ом Бирлатай уулзав
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.