Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тасалгаат вагоноор үйлчилж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Коронавируст цар тахлын халдварын улмаас орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр өнгөрсөн сарын 29-ний өдрөөс нээж, Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялуулж эхэлсэн.

Ингэхдээ зөвхөн нийтийн вагоноор халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж байсан бол УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс тасалгаат вагоноор давхар үйлчилж эхэллээ. Тасалгаат вагоны нэг купенд хоёр хүн зорчих ба гэр бүлийн гишүүд хамт аялах тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэг купенд 4 хүртэлх хүн зорчиж болох юм.

С.Сувдансондор

Б.Найдалаа: Сонгинохайрханчууд хунтайж, авлигачдыг хүсэж байна уу улс төрийн шинэ нам хүсэж байна уу гэдгээ шийднэ
Б.Найдалаа: Сонгинохайрханчууд хунтайж, авлигачдыг хүсэж байна уу улс төрийн шинэ нам хүсэж байна уу гэдгээ шийднэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.