Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-аас нийлүүлсэн вагоны хоёр шинэ зүтгүүрийн туршилтыг өчигдөр эхлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр гуравдугаар сарын 7-нд Монгол Улсад ирсэн.

Тус зүтгүүрийн туршилтын анхны аялал Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052 дугаар галт тэрэг 4963 тонн 228 гол 57 вагонтойгоор Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр /2024.03.26/ 15:00 цагт эхлүүлжээ.

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд хийгдэж, зүтгүүрийн бригадууд болон засварын инженер, техникийн ажилчдад сургалтад хамрагдаж дууссан байна.

ШУУД: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар АТГ-д хандах талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өгч байна
ШУУД: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар АТГ-д хандах талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өгч байна
 
Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.