Монголын боксын холбооны Бага хурал есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болсон. Уг хурлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон байдаг. Тэгвэл Дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нар сонгогдсон байна.
Ц.Бат-Энх нь саяхан "Эрдэнэт үйлдвэр"-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсон билээ.
Өмнө нь "Симба" корпорацийн дэд захирал, Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга, Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан юм.