ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Л.Баттөр нь энэ оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалд томилогдсон байдаг. Түүний хувьд Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар 2016-2020 он, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2020 оноос өдийг хүртэл ажилласан юм.
Эргэн сануулахад, ХӨСҮТ-ийн өмнөх Ерөнхий захиралаар ажиллаж байсан Д.Нямхүү Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулахаар шүүхэд хандсан бөгөөд иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм.