Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлчүүдийн ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж дэмжсэн байна. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэргийг байгуулахаар төлөвлөсөн аж.

Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 70 хувьд 30 зүйлийн 140 мянга гаруй мод сөөг тарьж, үлдсэн 30 хувьд амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Хүрээлэнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж.

70 давхрын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжжээ
70 давхрын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.