Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Есдүгээр сарын 02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4, 5-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Есдүгээр сарын 02-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. 4-5нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ.

Цахилгаан шатанд гацсан хоёр иргэнийг аюулгүй гаргажээ
Цахилгаан шатанд гацсан хоёр иргэнийг аюулгүй гаргажээ
 
Хятадтай хиллэдэг  нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Хятадтай хиллэдэг нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.