Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын засварын ажил 76.5 хувьтай, үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэлт, дулааны болон бохирын шугам хоолой солих 89 хувь, Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажил 87 хувьтай байгаа аж.

Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, насос станцын засварын ажлын хүрээнд нийт 41 байгууламж баригдахаас өнөөдрийн байдлаар 22 барилга угсралтын ажил дуусаж 13 барилгын угсралтын ажил үргэлжилж байгаа юм.

Харин барилгын ажил дууссан барилга байгууламжуудад тоног төхөөрөмжийн угсралтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд хийгдэх үлдсэн дотоод болон гадаадад хийгдэх сургалтууд Ковид-19 цар тахлын улмаас хийгдээгүй байна.

Нийт хийгдэх ажлыг эзлэх хувиар нь авч үзвэл

 Нийт бетон цутгалтын 91% хийгдсэн.

 Хийц бүтээц угсралтын 92% угсрагдсан.

 Тоног төхөөрөмж угсралтын 24% хийгдсэн.

 Тоног төхөөрөмж худалдан авалтын 82% төслийн талбайд нийлүүлэгджээ.

Талибууд эзлээгүй сүүлийн муж болох Панжшер руу довтолсон ч хариу цохилтод өртөн буцжээ
Талибууд эзлээгүй сүүлийн муж болох Панжшер руу довтолсон ч хариу цохилтод өртөн буцжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд