Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаанхад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг маргааш эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

No description available.Коронавирус цар тахалтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг Хятадын талаас гаргасан билээ.

Хоёр тал ярилцсаны үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө. Энэ шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд маргаашнаас /2021.08.31/ богинын нүүрс тээвэр эхэлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс Монголын хилээр нүүрс тээврийн хэрэгсэл гарахад болон Хятадаас эргэж орж ирэхэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, халууныг хэмжиж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, хяналт шалгалт сайтар тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

“Эрхэт Монгол“ групп Э.Содномпилжээд ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ
“Эрхэт Монгол“ групп Э.Содномпилжээд ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд