Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Гадаад зээлд оюутнуудыг хамруулахдаа иргэдийн төлөөллийг оролцуулж сонгон шалгаруулалт хийнэ

Огноо
Унших
1 минут 31 секунд

Боловсролын зээлийн сан гурван хувилбараар тараагддаг. Тодруулбал,

  • Дотоод зээл
  • Гадаад зээл
  • Буцалтгүй тусламж, тэтгэлэг

Тэгвэл гадаад зээлд 323-хан оюутан хамрагддаг хэрнээ сангийн нийт төлбөрийн 50 хувь нь буюу 20 тэрбум төгрөг зарцуулагддаг гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм. Мөн тэрбээр "323 оюутанд 20 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь шударга бус явдал гэж би харж байна. Шинэ хичээлийн жилээс эхлээд нийт оюутнуудын 30 хувьд нь хүрэлцээтэй байх зээлийн шинэ бүтээгдэхүүнийг ирэх хавраас гаргахаар төлөвлөж байна. Одоо нийт оюутнуудын 10 хувь л зээлд хамрагдаж байгаа бол бидний шинэ бүтээгдэхүүнээр нийт оюутнуудын 30 хувь нь хамрагдана. Мэдээж тэргүүлэх, хичээлдээ амжилттай оюутнууд байх ёстой. Хүртээмжтэй, шударга байх зарчмаар ажиллана" гэсэн юм.

Тэгвэл БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "Гадаад зээлийн асуудал Боловсролын сангийн хамгийн том асуудал байдаг. Сайдын хэлсэнчлэн үүнээс хойш Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай иргэдийн хүүхдүүдийг хамруулахгүй. 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр олон нийтэд нээлттэй, иргэдийн төлөөллийг оролцуулаад сонгон шалгаруулалт хийх болно" гэлээ.

АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалын хэргээр шалгаж, гэрээс нь их хэмжээний мөнгө хураажээ
АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалын хэргээр шалгаж, гэрээс нь их хэмжээний мөнгө хураажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд