АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, АТГ-ын албан хаагчид Ц.Ганхүүгийн амьдарч байсан гэр болон ойр дотны хүмүүсийн гэрт нь нэгжлэг хийж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө валют зэргийг хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Ц.Ганхүү нь 2015 оноос Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашиж байгаа бөгөөд Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” хотхонуудыг хамаарал бүхий хүмүүс нь барьсан гэх мэдээлэл байна.
Үүнтэй холбогдуулан Ц.Ганхүүг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихад барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлсөн, мөн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа гэнэ.
Г.Лхагвадорж