Хичээл сургууль эхлэх гэж байна. Энэ хичээлийн жил 5 хоног цахимаар, 5 хоног танхимаар явагдана. Хэрвээ нэг ангид халдвар гарвал 5:9 буюу хүүхдүүд гэртээ 9 хоног тусгаарлагдаад буцаад хичээлдээ явах журмаар явагдах юм. Харин сурагчдыг шинжилгээнд хэрхэн хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Сургууль нэгдүгээр ангийн 100 сурагчтай гэж бодоход 5-6 сурагчаас шинжилгээ авна. Бүх хүүхдээс авна гэж ойлгож болохгүй. Мөн шинжилгээг хамраас авахгүй, залгиураас авах боломжтой" гэв.
Мөн хүүхдүүдэд иммуноглобулин тарина гэх мэдээллийн талаар "Иммуноглобулиныг аль ч насны хүмүүс хийлгэж болдог. Цаад учир нь дархлааны системийг дэмжих зорилготой хийдэг бэлдмэл буюу эсрэг бие гэсэн үг. Үүнийг эхний ээлжинд 12-оос доош насны хүүхдүүдэд ханиад томууны улирал эхэлж байгаа энэ үед иммуноглобулины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм бол хүүхдүүддээ хийх боломж бүрдэнэ гэж үзсэний үндсэн дээр судалгааны ажлыг эрчимжүүлж байна" гэв.