Одоогоос 25 жилийн өмнө буюу 1996 онд үйлдэгдсэн хүн амины хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны аравдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтүй явуулсны үр дүнд (24 жил 10 сарын дараа) уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн танил 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон 2021 оны наймдугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн прокурорын газраас хэргийн холбогдогч А гэгчийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тэрбээр хувийн таарамжгүй харилцааны улмаас ийнхүү аминд нь хүрсэн гэжээ.