Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатарт байгаа миний аав“ киноны гол дүрийн жүжигчин С.Ямаахүү бурханы орныг зорьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Улаанбаатарт байгаа миний аав" киноны гол дүрийн жүжигчин С.Ямаахүү мөнх тэнгэрийн оронд заларжээ. Энэ тухай түүний зээ охин Цацрал, "Миний өвөө юу? Мэдэх нэг нь мэднэ дээ. Энэ насаа Монгол Кино үйлдвэрт зориулж насаараа кино урлагт өөрийн авьяас, мэдлэг, чадвар, зүрх сэтгэлээ зориулсан Сийзийн Ямаахүү гэж хүн байлаа. Олон ч кинонд гар бие оролцож аа бас заримд нь дүр бүтээж амжсанаас хүмүүсийн хамгийн их таньдаг нь Улаанбаатарт байгаа миний аав Киноны бяцхан хүү Гочоо байсан. Кино зураг авалтанд явахдаа бяцхан зээгээ дагуулаад явдаг байсан нь Би!
Яг ингээд том хүн болоод ирэхээр зарим нэг дурсамжаа мартсан ч миний мартдаггүй бас бардам хэлдэг нэг зүйл бол өвөө миний хамгаалагч байж. Сайн ч бай муу ч бай хэнээр ч надад үг хэлүүлдэггүй хөндлөн тас өмөөрдөг ганц асаалттай танк минь байж. Одоо дахиж өвөөгөөс минь дуудлага ирэхгүй. За, сайн байна уу та Сайн сууж байна уу гээд үг хаяж дахиж залгахгүй. Тайван нойрс доо миний хөөрхөн өвөө. Хайртай шүү таньдаа. Сахалтай Өвөө" гэжээ.

Түүний төрөл төрөгсөд, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд