Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1780 хүний сорьцод халдвар илэрлээ. Үүний 534 нь нийслэл хотод, 1245 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 1934 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 насны нэг, 67-80 насны нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 898 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10790 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9602 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 6106
Хүндэвтэр- 3577
Хүнд – 930
Маш хүнд - 177 хүн байна.