Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар наймдугаар сарын 12-ны өдөр загасанд яваад сураггүй иргэний тухай дуудлага энэ сарын 13-ны Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилчид, ар гэрийн хүмүүс наймдугаар сарын 19-ний өдөр 25 настай иргэн А-г явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Түүнчлэн бороо орсны улмаас гол үерлэж булингар их болсон тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон талаар албаныхан мэдээллээ.
Загасанд яваад сураггүй алга болсон иргэний эрлийн ажиллагааг зогсоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.