Цар тахлын үед ажиллаж буй эмч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын албан хаагчдад гуравдугаар тун хийж эхэлсэн. ЭМЯ-наас сайн дурын үндсэн дээр хийж байгаа хэмээн мэдээлсэн ч уг албан хаагчид нь тушаалаар ажилладаг тул хүчээр хийж байгаа гэж иргэд шүүмжилж байгаа юм. Тэгвэл уг асуудалд ЭМЯ-наас тайлбар өглөө.
ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "Төрийн албан хаагчдыг хүчээр гуравдугаар тунд хамруулаагүй. Тиймээс хүссэн албан хаагч нь хийлгэж болох юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар тунг хий гэсэн зөвлөгөө өгөөгүй. Гуравдахь давлагаа эхлэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хариу арга хэмжээ болгон авч байна.
Нас баралт өвчлөлөөс сэргийлэх гэж энэхүү тунг хийлгэж байгаа юм байна. Гуравдугаар тунг хийлгэсэн үед дельта вирус авах магадлалтай. Вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн өвчлөнө. Вакцины үр дүнгийн хувьд аль ч вакцинийг илүү үр дүнтэй байна гэж хэлэхгүй судалгаа явагдаж байгаа гэлээ.
Харин халдвар авсан хүмүүс гуравдугаар тунд хамрагдах шаардлагагүй аж.