УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, чиглэл өгчээ. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа өрхийн орлого бууралттай байгаа талаар мэдээлжээ.
Тэрбээр, "Монгол Улсын гадаад худалдаа эхний долоон сарын байдлаар экспорт, импорт 30 хувийн өсөлттэй байгаа ч энэ оны зургаа, долоодугаар сарыг 2020 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Өрхийн орлого бууралттай хэвээр байна. Өрхийн орлогыг тогтворжуулж буй гол хүчин зүйл нь тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө. Инфляц эхний долоон сарын байдлаар 7.4 хувьтай гарсан. Долдугаар сард инфляц нэмэгдэх болсон гол шалтгаан нь шатахуун үнэийн өсөлттэй холбоотой" гэжээ.