Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркт үерийн улмаас олон хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Туркийн Хар тэнгисийн ойролцоох бүс нутагт энэ долоо хоногт болсон үерийн улмаас 17 хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болоод байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдэгджээ.

“Кастамону, Синоп, Бартин мужид үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан 17 хүний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж Р.Эрдоган “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Мөн байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, сэргээн босгох ажиллагаа эрчимтэй явагдаж буйг мэдээлжээ.

“Бид үерт нэрвэгдсэн бүс нутаг дахь иргэдээ авран хамгаалах, нийтийн тээврийн сүлжээг эргэн хэвийн болгох, байгалийн гамшгийн улмаас сүйдсэн хохирлыг барагдуулахын төлөө өдөр шөнийг үл хайхран ажиллаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Пүрэв гаргийн орой Туркийн Гамшиг, онцгой байдлын асуудал хариуцсан газар үерийн улмаас Кастамонуд 15 хүн, Синопт хоёр хүн амиа алдаж, Бартинд нэг хүн сураггүй болсон талаар батлан мэдэгджээ. Одоогийн байдлаар, Бартинд 323 хүн, Кастамонуд 925 хүн, Синопт 472 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгааг уг мэдэгдэлд дурджээ.

ЭМЯ: Орон нутагт бүртгэгдсэн 1110 тохиолдлын 276 нь Баян-Өлгий аймагт илэрчээ
ЭМЯ: Орон нутагт бүртгэгдсэн 1110 тохиолдлын 276 нь Баян-Өлгий аймагт илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд