Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Элсэлтийн Ерөнхий шалгалтад дараах баримт бичигтэй ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах баримт бичигтэй ирнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх /иргэний үнэмлэхээ гээсэн бол ТҮЦ машины лавлагаа, гадаад паспорт байж болно/

2. Бүртгэлийн хуудас /https://eyesh.eec.mn/ хаягаар ороод өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шаглуулагчийн булан"-аар нэвтэрч "Бүртгэлийн хуудас" гэсэн хэсгээс "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж хэвлэж авна. Өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодтой гарч ирнэ. Энэ нь баталгаажсан гэсэн үг учраас ямар нэг гарын үсэг зуруулахгүй. Харин энэ оны төгсөгч буюу 2021 онд ЕБС төгссөн шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ төгссөн сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан баталгаажуулна/

3. Суудлын хуваарь /Шалгуулагчид шалгалтаас өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч ШИНЭЧЛЭГДСЭН СУУДЛЫН ХУВААРИА хэвлэж авна уу/

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх /"Бүрэн дунд боловсролын үнэмлэх"-ээ хаяж, үрэгдүүлсэн бол өөрийн төгссөн ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас "Б" маягт авч шалгалтад орно. Эсвэл "Бүрэн дунд боловсролын үнэмлэх"-ний хуулбарыг авч ирнэ/

Н.Учрал: Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш
Н.Учрал: Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.