Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тус ажлын хэсэг өчигдөр Монголбанк дээр хуралдаж, дараах сэдвүүдэр хэлэлцүүлэг хийлээ. Виртуал хөрөнгийн салбарын олон улсын туршлага, зохицуулалтын талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын хандлага болон Монгол Улс дахь виртуал хөрөнгийн мэдээллийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ДҮТОГ Б.Долгорсүрэн нар тус тус танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг батлах гол шаардлага нь ФАТФ-ын зөвлөмж дээр үндэслэж байгаа. Түүнчлэн иргэдийн зүгээс крипто валют буюу койнуудын талаар бүрэн ойлголтгүйгээс болж цахим залиланд өртөх магадлалтай байна. Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш гэдгийг онцлон хэлэв. Хуулийн төсөл батлагдвал зах зээлд гарч байгаа койнуудыг бүртгэлжүүлж, койныг гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлагуудыг тавих талаар зөвлөлдөж байгаа талаараа тэрбээр дуулгалаа.

Өчигдөр  58 жолооч согтуу жолоо барьж, 144 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 58 жолооч согтуу жолоо барьж, 144 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.