Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутны дотуур байранд халдварын нэг тохиолдол бүртгэгдэхэд л нөхцөл байдал хүндэрнэ“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 59 секунд

Их, дээд сургууль, МСҮТ, коллежийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс цахим, 13-аас танхимтай хослуулж хичээллэх шийдвэрийг Засгийн Газраас гаргасан. Тэгвэл боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэх гэж байгаа энэ үед нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдварын тархалт нэмэгдэж болзошгүй талаар албаныхан онцолсоор буй. Тэр тусмаа оюутны дотуур байр болон нийтийн байрууд хамгийн эрсдэлтэй байгаа нь олон нийтийн санааг зовоож байна

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахгүй энэ байдлаараа үргэлжилбэл есдүгээр сард сургууль, цэцэрлэгийн хөл хөдөлгөөн нэмэгдэх үед ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Өнгөрсөн жил оюутнууд ямар хүнд нөхцөлд байсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Дотуур байранд амьдарч буй оюутнуудад хоол ундыг нь хүртэл гаднаас оруулж өгч байсан шүү дээ. Оюутны дотуур байр болон нийтийн байрууд хамгийн эрсдэлтэй орчин. Оюутны дотуур байранд нэг л халдвар бүртгэгдсэн тохиолдолд бүхэлд нь хаах уу гэдэг асуудал үүснэ. Бүхэлд нь хаалаа гэж бодоход 7-14 хоног тусгаарлахаас эхлүүлээд хоол хүнсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тиймээс есдүгээр сарын 1-нд бэлдэхийн тулд өнөөдрийн баримталж буй дүрэм журам, дэглэмээ бид ягштал барих хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн вакцинжуулалт эхэлснээс хойших хугацаанд хамгийн идэвх муу хамрагдсан насны бүлэг нь 25-35 насныхан байгаа аж. Иймд эдгээр насны залуусыг хичээл сургууль эхлэхээс өмнө вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулсаар байна.

Улаанбаатарт 24 хэм дулаан байна
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.