Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин төдийгүй төрийн цэргийн бусад байгууллагуудаас тодорсон гавъяа, шагналт 100 хүнийг багтаах "Цэргийн 100 алдартан" номд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багтжээ.
Уг ном нь Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулагдан бүтээгдсэн аж. "Цэргийн 100 алдартан" ном нь нийт таван бүлэгтэй ба:
Эхний бүлэгт: Орчин цагийн цэргийг үүсгэн байгуулж хөгжүүлсэн алдартнууд
Хоёрдугаар бүлэгт: Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тулаанд шалгарсан баатрууд
Гуравдугаар бүлэгт: Зэвсэгт хүчний түүхэнд алдаршсан маршал Х.Чойбалсан, Г.Дэмид Ю.Цэдэнбал зэрэгцэргийн зүтгэлтнүүдийн алдар гавьяа
Дөрөвдүгээр бүлэгт: Зэвсэгт хүчний шинэчлэлийн үеийн алдартнууд
Тавдугаар бүлэгт: Зэвсэгт хүчнээс төрөн гарсан цэргийн нэрт түүхчид болон урлаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын алдартнуудыг багтаасан байна.