"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, АНУ-ын бөх Хэлэн Мароулистай халз тулах юм. Барилдаан 19.55 цагаас болно. Манай бөхтэй барилдах Хэлэн Мароулисын товч танилцуулгыг хүргэж байна.
Хелен Луиза Марулис 1991 онд төрсөн 30 настай Америкийн чөлөөт бөхийн тамирчин бөгөөд эмэгтэйчүүдийн 53, 55, 57 кг-ын жинд барилддаг. Тэрбээр 2015 онд Невада мужийн Лас Вегас хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2011 онд Мексикийн Гвадалахара хотод болсон Пан Америкийн наадмын алтан медальт тамирчин юм.
2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон зуны олимпын наадамд эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр олимпын наадмаас алтан медаль хүртсэн анхны АМЕРИК тамирчин болжээ.