Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Том мөнгөн дэвсгэрт гарвал нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Том мөнгөн дэвсгэрт гаргах нь иргэдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа хэрэг. Хэрэв том мөнгөн дэвсгэрт гаргаад иргэдийн асуудал шийдэгддэг бол бусад улс орон ч мөн эдийн засгийн асуудлаа шийдчихсэн байгаа. Өнөөдөр Англи зоосон мөнгөө ашиглаад байгаа нь эдийн засгаа үнэ цэнтэй байлгаж байгаа хэрэг. Харин манайд том мөнгөн дэвсгэрт гаргах гээд байгаа нь эдийн засаг туйлдчихсан, төгрөгийн ханш буучихсан байгааг илтгэж байна. Бүр үүнийг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрчихсөн байна. Хэрэв том мөнгөн дэвсгэртийг гаргавал нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг нөхцөл байдалд хүрнэ.

Өнөөдөр 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай бодлого баримталбал, манай улсын эдийн засаг зөв зүйл рүүгээ явж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, хуулийн байгууллагууд өөрсдөө мэдээллээ хийдэг байх ёстой. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагууд нь иргэдтэйгээ дайсагнадаг харилцаа үүсч байна. Ийм байж болохгүй. Бүх байгууллага өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж, өөрсдөө бодит мэдээллээ дамжуулдаг байх ёстой.

Гуравдугаарт, Ирэх есдүгээр сарын 01-нээс хичээл эхлэх талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Өнөөдөр 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байгаа гэж хэлсэн. Энэ хоцрогдлыг нөхөх бодитой ажлын талаар танилцуулсангүй. Коронавирус долоо хоног амардаг юм шиг байна. Тиймээс БШУЯ энэ хичээлийн хоцрогдлыг арилгах тал дээр анхаарч ажиллах ёстой" гэлээ.

Сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзахдаа том мөнгөн дэвсгэртийг гаргах тал дээр анхаарч, судалгааны ажил хийхийг Төв банкинд үүрэг болгосон байдаг.

ТОКИО 2020:  ОУХМ М.Лхагвагэрэл шөвгийн наймд шалгарлаа
ТОКИО 2020: ОУХМ М.Лхагвагэрэл шөвгийн наймд шалгарлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.