Токио олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд жүдоч Саид Моллай алтан медалийн төлөө барилдах хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Саид Моллай нь Монголын нэрийн өмнөөс барилдаж байгаа анхны гадаад тамирчин бөгөөд түүнийг монголын ард түмэн алгаа тосон хүлээж авч байсан цаг саяхан. Харин ДАШТ-ний хоёр удаагийн мөнгөн медальт, МУГТ О.Пүрэвбаатар өөрийн цахим хуудаснаа "Сайхан залуус байхад Монгол улс Иран хүнээр дутахгүй шүү. Миний бодол" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олны анхааралд өртөөд байна.