Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллай гэж хэн бэ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Токио 2020" зуны олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллайгийн талаарх баримтуудыг хүргэж байна. Саид Моллай нь 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иранд төрж өссөн. 2018 оны дэлхийн аварга юм.

Ираны Засгийн газар түүнийг 2019 онд ДАШТ-ий шигшээ барилдаанд тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны 8 сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогножээ.

Улмаар Саид Моллай нь Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2019 оны сүүлээр Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсэн. Түүний хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саид Моллайд Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргаж, тэрбээр Монгол Улсын иргэн болсон юм.

Саид Моллай нь жүдо бөхийн 81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин.

Сануулахад, Иран, Израиль хоёр улсууд нь1947 оноос хойш улс төр, шашны асуудлаас болж дайтаж байгаа билээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ: Аялал жуулчлалын бааз барих төсөлтэй талбайд хаус барьж байжээ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ: Аялал жуулчлалын бааз барих төсөлтэй талбайд хаус барьж байжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.