Энэ удаагийн олимпын наадмын манай улсын баг тамирчдын медалийн салхийг тэмцээний эхний өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн төрөлд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хагаллаа.
Гурав дахь удаагаа олимпод оролцсон тэрбээр ийнхүү анхны медиалаа хүртэж байгаа юм. Ингэснээр М.Уранцэцэг олимп, дэлхийн нийт 5 медальтай боллоо. Өмнө нь тэрбээр дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль аваад байсан билээ.
Түүний барилдсан 48 кг-ийн жинд Косова жүдоч Дистрия Красники алтан медаль, эзэн орны Фүна Тонаки мөнгө медаль, М.Уранцэцэг болон Укрианы Дария Белодед нар тус тус хүрэл медаль хүртлээ. Ийнхүү жүдо бөхийн баг тамирчид маань таван олимп дараалж медаль авлаа.
Г.Лхагваа