Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: Эхний тоглолт бага зэрэг хүнд байлаа, цаашаа хичээж тоглоно оо

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 31 секунд

Боксын спортоор олимпын наадмын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд оролцож байгаа гавьяат тамирчин Э.Цэндбаатар хэдхэн хормын өмнө эхний тойргийн тоглолтоо хийж шүүгчдын саналаар ялалт байгуулсан. Тэгвэл тэрбээр тоглолтынхоо дараа сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр "Эхний тулаан хүнд боллоо. Сая өөрийнхөөрөө хүссэнээрээ тоглож чадсангүй. Багш тайван тоглоорой гэж захисан. Эхний тоглолт болоод ч тэр үү бие ер нь тавирч чадсангүй. Дараа дараагийн тоглолтоос эхлээд хүссэн тоглолтоо гаргаж тоглоно. Дараагийн тойрогт тоглох тамирчныхаа арга барилыг мэдэж байгаа. 57 кг-ийн жинд жингээ хасч ороогүй удсан тул бага зэрэг хүнд байна. Миний хувьд хөгжөөн дэмжигчид намайг дэмжиж байвал би хүссэн тоглолтоо гаргаж чаддаг. Гэхдээ танхим ямар ч уур амьсгалгүй байгаа нь нэг бодлын сайн төвлөрч байх шиг байна. Саяын Кенийн нэг номерын тамирчин мундаг байлаа. Дараагийн тойрогт Вьетнам боксчинтой таарсан. Олимпд оролцож байгаа баг тамирчдаа сэтгэлээрээ дэмжиж байгаа ард түмэндээ баярлалаа. Төрийн далбаагаа өргөж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэж тамирчид бид бүгдээрээ хичээж байгаа. Энэ цар тахлыг хамтдаа давж гарна шүү" гэлээ.

Г.Лхагваа

ТОКИО-2020: Б.Болор-Эрдэнэ ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ
ТОКИО-2020: Б.Болор-Эрдэнэ ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ
 
ОБЕГ: Байшин түрээсэлж байсан иргэний өрөөнд яндангийн цонолт үүсэж гал гарчээ
ОБЕГ: Байшин түрээсэлж байсан иргэний өрөөнд яндангийн цонолт үүсэж гал гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.