Калифорнийн хоёрдугаар тойргийн давж заалдах шатны шүүх баасан гарагт болж Анжелина Жоли, Брэд Питт нарын гэрлэлт цуцлагдсан хэргийг шийдвэрлэжээ. Хуралдааны дүнд Жоли томоохон ялалт байгуулсан гэж Associated Press мэдээлэв.
Давж заалдах шатны шүүх Жолигийн хэлсэнтэй санал нэг байгаа бөгөөд шүүгч Жон В.Оудеркирк Питтийн өмгөөлөгч нартай хийсэн бизнесийн харилцааг дэлгэлгүй өнгөрөөсөн гэжээ.
Дээрх шүүхийн шийдвэр нь хосуудын насанд хүрээгүй таван хүүхдийг асран хамгаалах тэмцэл дуусах дөхөж байгаагийн илрэл юм.
Жолигийн хөлсөлсөн хувийн шүүгч В.Оудеркирк хосуудын гэрлэлт цуцлуулалтын асуудал болон хүүхдүүдээ хэрхэн салгах талаар асуудлыг тусад нь авч үзэж байгаа учир эхний ээлжинд гэрлэлт цуцлуулах шүүх хуралд Жоли ялах нь чухал гэж үзжээ.