Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан тэргүүтэй Засгийн газрын гишүүд болон улс төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй гэх мэдээлэл гараад байна. Хуулийн дагуу 2021 онд томилогдсон эдгээр албан тушаалтнууд нь 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт өгсөн байх ёстой бөгөөд 2022 оны эхний хагаст олон нийтэд ил тод мэдээлэгдэх аж. Өнгөрөгч зургадугаар сард олон нийтэд ил болоод буй ХОМ нь улс төрийн албан тушаалтнуудын 2020 оны мэдүүлэг юм.
Дашрамд сануулахад, хуулийн дагуу Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан тэргүүтэй албан тушаалтнуудын 2021 онд мэдүүлсэн ХОМ нь ирэх оны эхний хагаст ил болно. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь эмнэлгийн захирал байсан тул 2020 оны ХОМ нь ийнхүү мэдээлэгдээд байгаа юм.