Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, "Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулахыг Засгийн газар баталлаа. Авлигыг бууруулна гэдэг ч тодорхой зорилт байгаагүй. Одоо авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулна. 100-аас доош байранд оруулна. Ерөнхий сайдын захирамжаар авлигын хэсэг байгуулагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ 15 хүнтэй ажлын хэсгийг толгойлно. Энэ зундаа багтааж, авлигыг бууруулах хууль эрх зүйн орчныг сайжруулна гэх мэт ажлыг хийнэ. Авлигын гэмт хэрэг үүсгэж буй хөрс суурьтай тэмцэнэ.

Цар тахлын улмаас хүндэрсэн боомтуудын үйл ажиллагаа эргэн сэргэж байна. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс эргэн сэргэж байгаа. Боомтууд дээр гацаад буй ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Иргэдийг төмөр замаар ачаа тээврээ аваарай гэж чиглүүлж байгаа. Өнөөдөр нүүрсний 100, зэсийн баяжмалын 120 машин тус тус хилээр гарсан. Цагаан хаданд 100 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан.

Цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулбал буурч байна. Хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийн тоо буурч байна. Дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах тохиолдол ихэсч байна. Манай улсын нийт хүн амын 4.3 хувь нь халдварт өртөөд байна. Дельта вирус одоогоор 110 улсад тархаад байгаа учир та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна. Монгол Улсад дельта вирус бүртгэгдсэн ч гэсэн тавдугаар сард хумьж чадсан. 81 мянган хүн хөдөө орон нутаг руу зорчсон мэдээлэл байна" гэв.

Авлигын эсрэг ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
Авлигын эсрэг ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.