Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБГ-ын тэргүүн ахлагч Х.Цогбадрах: Иргэд завьт эргүүлийн шаардлагыг биелүүлээгүйгээс осолддог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Баяр наадмын амралт зугаалга эхэлснээс хойш иргэд гол усанд боогдох цаашлаад амь насаа алдах тохиолдлууд гарч байна. Иргэдийн хариуцлагагүй хайхрамжгүй байдлаас үүдэн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирж байгаатай холбогдуулан НОБЕГ-ын албан хаагчид дараах анхааруулгыг хүргүүллээ. Иргэд завьт эргүүлийн тавьсан шаардлагыг үл ойшоож, биелүүлэхгүй байх тохиолдлууд их гарч байгаа учраас хандлагаа өөрчилж хариуцлагатай байхыг анхаарууллаа.

НОБГ-ын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.Цогбадрах, "Зургаан сарын 10-наас есөн сарын 10 хүртэл нийслэлийн засаг даргын захирамжын дагуу ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдээр усны дуудлага их байна. Өчигдөр усны дуудлагатай байсан учраас одоогоор эрлийн ажил үргэлжилж байна. Нийт завьт эргүүл эхэлснээс хойш 14 удаагийн усны дуудлага ирсэн. Тэрнээс найман хүн нас барж 10 хүнийг амийг аварсан. Өнөөдөр голын төвшин ихэссэнээс үүдэн голын салаанд ихээр боогдсон бадалтай байна. Амь эрсдсэн дөрвөн хүнийг гаргаж ар гэрийн хүмүүсд нь хүлээлгэж өгсөн байна. Иргэдийн болгоомжгүй байдал, хариуцлагагүйгээс болж голын салаанд орж амарч зугаалах, бороо орсноос үерт боогдож байна. Завьт эргүүлийн тавьсан шаардлагыг зарим хүмүүс үл ойшоож тоодоггүйгээс болж осолдох тохиолдол их гарч байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, голын эрэг дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж амиа алдаж байна. Усны түвшин нэмэгдэж олон машин боогдсонтой холбогдуулж гарам гарцаар гарахгүй байх, унтаад босоод ирэхэд л усанд автчихсан байдаг шүү. Тиймээс хандлагаа өөрчилж хариуцлагатай байхыг анхааруулж байна". гэв

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбат, "Налайх дүүргийн аврах багаас голд завьт эргүүл явагдаж байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд голын эрэг дагуу маш их хэмжээгээр агаар салхинд гарч байна. Үүн дээр анхааруулах зүйл гэвэл гол мөрний эрэг сав дагуу архидан согтуурах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Өнөө өглөө онцгой байдлын хэлтэс дуудлага аваад Сонжин болдог Төв аймгийн Эрднэ суманд дөрвөн хүн машинтайгаа усанд живснийг аварсан байна. Мөн туул голд 21 насны эмэгтэй хүн амь насаа алдаж эрлийн ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Баталгаагүй зам гарцаар гарахгүй байх, архидан согтуурахгүй байхыг иргэддээ анхааруулж байна" гэв.

Засгийн газар ээлжит бусаар хуралдана
Засгийн газар ээлжит бусаар хуралдана
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.