Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт УОК-ын шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар авлигын индексийг бууруулах комисс байгуулах талаар мэдээлсэн. Тодруулбал, өнөөдөр засгийн газар ээлжит бусаар хуралдаж авлигын эсрэг комисс байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.