Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1159 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 141689 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 602 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 556 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 4 хүн нас барж, нийт нас баралтын тоо 703 боллоо. Тодруулбал, 61-80 насны гурав, 80-аас дээш насны нэг хүн нас баржээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6652
-Хүндэвтэр 3304
-Хүнд 1039
-Нэн хүнд 221 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 19171 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3808 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 114872 болж байна. Хэвтэн эмчлүүлж буй 11215 иргэн байна. Үүний 656 нь жирэмсэн, 2368 хүүхэд байна.