Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-аар жилд хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Даатгуулагч ЭМД-аараа жилд хэдэн удаа рашаан, сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой вэ?

Бүх насны даатгуулагч рашаан сувиллаас сэргээн засах болон анагаах ухааны тусламж үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд хэдэн ч удаа авч болно. Даатгуулагч нь ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан сувилалд нэг удаад таваас дээш хоногоор хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлнэ. Мөн рашаан сувилалд хэвтэх болон гарах үедээ хурууны хээгээ уншуулах бөгөөд тусламж үйлчилгээ авсан төлбөрийн баримтыг заавал авах шаардлагатай гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.

2021 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ 33 РАШААН СУВИЛАЛ:

  1. Оргил рашаан сувилал- Хан-Уул дүүрэг, 15-р хороо
  2. ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сувилал – Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам
  3. Багануур сувилал – Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж
  4. Аксу рашаан, сувилал – Баян-Өлгий аймаг
  5. Шаргалжуут рашаан, сувилал – Баянхонгор аймаг
  6. Баян-Ундарга Зэндмэнь рашаан, сувилал – Баянхонгор аймаг
  7. Бигэр шимт элс сувилал – Говь-Алтай аймаг
  8. Нар элс сувилал – Говь-Алтай аймаг
  9. Оюут сувилал –Дархан-Уул аймаг
  10. Үе залгамжлагч элит сувилал – Завхан аймаг
  11. Эльма хужирт рашаан, сувилал – Өвөрхангай аймаг
  12. Ар үр рашаан, сувилал – Өмнөговь аймаг
  13. Задгай цагаан рашаан, сувилал – Төв аймаг
  14. Булагтай сувилал – Төв аймаг
  15. Чингэсийн гурван нуур – Хэнтий аймаг
  16. Дархан оточ аварга – Хэнтий аймаг
  17. Ар жанчивлан рашаан, сувилал – Төв аймаг
  18. Ариун лотус сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо
  19. АШУҮИС-ийн сувилал – Төв аймаг
  20. Далд засал сувилал – Гацууртын шар хоолой
  21. Өнө энх сувилал – Баянгол дүүрэг, 14-р хороо
  22. Сиси хатан “Арга билэг” – Төв аймаг
  23. Сувд сувилал – Архангай аймаг
  24. Энх саран – Сонгинохайрхан дүүрэг
  25. Эрхэс сувилал – Сүхбаатар дүүрэг, Бэлх
  26. Ээлтэй оточ сувилал – Баянзүрх дүүрэг, 15-р хороо
  27. СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар – Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа
  28. Жаргалан сувилал – Сэлэнгэ аймаг
  29. Жинст сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо
  30. Интенсэвкаре сувилал – Гавьжийн шанд
  31. Төгөл сувилал – Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа
  32. Эм жи жи сувилал – Төв аймаг
  33. Хайрын билэг-2 сувилал – Төв аймаг
Та ойрын хавьтал болсон бол яах вэ?
Та ойрын хавьтал болсон бол яах вэ?
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.