Таны ойр дотнын хүн коронавирусийн халдвараар өвчилсөн бол дараах зөвлөмжийг дагахыг ЭМЯ-аас зөвлөлөө. Үүнд:
-Харъяа өрхийн эрүүл мэндийн төв рүүгээ холбогдож, ойрын хавьтал болсноо тэмдэглүүлэх, шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмчдээ хэлж шинжилгээ өгөх
-Халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол хавьтал болсноос зургаа дахь хоногт шинжилгээ өгөх
-Гэрийнхэнтэйгээ хувийн ахуйн эд зүйлээ сольж хэрэглэхгүй байх /аяга таваг, халбага сэрээ, алчуур/ гэх мэт
-Халуун хоол унд, шингэн зүйл сайн уух, давс, нимбэг, содатай усаар ам хоолойгоо ээлжилж зайлах
-Гэртээ ойр ойрхон чийгтэй цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
-Цээжээр өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох, ханиалгах, халуурах, арьс салст хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг эсвэл 119 дугаар луу залгаж мэдээлэл авах