Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөлөнбуйр, Халх гол чиглэлд аялагч 11 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сүүлийн 3 хоногт буюу энэ сарын 10,11,12-ны өдрүүдэд нийслэл болон бусад аймгаас 1036 автомашин бүхий 4872 зорчигч Хөлөнбуйр постод бүртгүүлэн Дорнод аймагт ирсэн байна. Халхгол, Буйр нуурын чиглэлд 389 тээврийн хэрэгсэл бүхий 2105 хүн, Баян-Уул, Онон голын чиглэлд 489 тээврийн хэрэгсэлтэй 2036 хүн Улаанбаатар хот, бусад аймаг болон Дорнод аймгийн төв, бусад сумдаас очжээ.

Зорчигчдын дийлэнх нь аялагчид байгаа бөгөөд журмын дагуу өрх бүрээс нэг хүүхэд, нэг насанд хүрэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлж байгаа гэж аймгийн Тамгын газраас мэдээллээ.

Дээрх 3 хоногийн хугацаанд Хөлөнбуйр, Халхгол, Баян-Уул суман дахь хяналтын цэгүүдэд авсан түргэвчилсэн тест шинжилгээгээр нийт 11 эерэг тохиолдол гарсан ба Эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэрэмжлүүлэг: Архангай аймгийн Ихтамир сумын замын зорчих хэсгийн далан сэтэрчээ
Сэрэмжлүүлэг: Архангай аймгийн Ихтамир сумын замын зорчих хэсгийн далан сэтэрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.