Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийг зорих хөдөлгөөн ихэсч байгаа нь одон медалийн дараа гарсан шиг асуудал үүсгэх вий

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 28 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан халдварын нөхцөл байдал хийгээд коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аймаг орон нутаг руу зорчих хөдөлгөөн их байна. Хүндрэл гарч байна уу. Халдварын тохиолдол нэмэгдэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэхгүй байх зэрэг асуудал гарч байна уу"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас одоохондоо ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Халдвар тархах нууц үеийн хугацаа бий. Тэгэхээр одоохондоо асуудал гараагүй байна. Орон нутгийн хүнд хүн болон өвчлөлийн тоо нийслэлтэй адилхан буурч байгаа"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөдөө орон нутагт явж байгаа хөдөлгөөнийг хяналтдаа байлгаж, заавар зөвлөгөөгөө авахгүй бол хотод халдварын тоо буурч, хөдөө орон нутагт ихсэх, одон медалийн дараа гарсан шиг асуудал гарах вий. Тэрийгээ тооцож ажиллаарай. Орон нутгийн удирдлагуудтайгаа холбоотойгоо ажиллаарай" гэлээ.

Мөн хуралдааны дараа тэрбээр "Иргэд маань дархлаагаа сайжруулахын тулд хөдөө орон нутаг явахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад, зөвхөн гэр бүлийн хүрээнд байгаарай. Голын эрэг дээр маскгүй олноороо бүү цуглаарай. Вакцины нөлөөгөөр хөл хорио тогтоогоогүй ч халдвар буурч байна. Хүн хоорондын зайгаа сайн бариарай. Хөдөө орон нутагт вакцинжуулалт харьцангүй хожуу эхэлсэн учраас хөдөө орон нутгийн иргэдэд халдвар тараахгүй байх асуудалд иргэнийхээ хувьд анхааралтай хандаарай. Мөн үер усны аюул их байгаа учраас бүгдээрээ болгоомжтой аялаж зугаалаарай. Зарим орон нутагт очиж байгаа хүмүүсийн тоо их байна. Тиймээс аймгууд руу зорчихдоо аль болох хүмүүс бага явж байгаа аймгуудыг сонгож аялавал өөрийгөө болон өрөөлийг хамгаалах болно шүү" гэлээ.

С.Амарсайхан: Орон нутаг руу зорчих хөдөлгөөн их байгаа нь халдварын тоо, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй
С.Амарсайхан: Орон нутаг руу зорчих хөдөлгөөн их байгаа нь халдварын тоо, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.