Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаан бүсээс гарсан эмч чемоданаа чирээд суултад нэгдэж, түүнийгээ дэрлээд унтаж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардсан эмч нар Сүхбаатарын талбайд 11 дэх өдрөө сууж байна. Тэдний төлөөллийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзаж байна.

Энэ үеэр Монгол эрүүл мэндийн ажилтны "Үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны дарга н.Ариунаа "Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биднийг хүлээн авч уулзаад, эрүүл мэндийн ажилтнуудын тулгамдсан асуудлуудыг сонсож байгаад баярлалаа. Эмч нар 11 хоног суулт зарлаж байна. Тиймээс бид гаргалгаа гаргах хэрэгтэй байна. Улаан бүсэд ажиллаж буй эмч ажилчид өвдвөл эмч нар ачаалалтай ажиллаж, нэг эмч, сувилагч 3-4 хүний ажил хийж байна. Халдвар авсан тохиолдолд хавьтлын хүмүүс нь бас тусгаарлагддаг учир манай эрүүл мэндийн салбарынхан үнэхээр туйлдаж байна. Салбарын ажилчид ажлын ачааллаас илүү сэтгэл зүйн дарамтад орж байна. Өчигдөр улаан бүсээс гарсан эмч суултад нэгдэхээр чемоданаа чирээд ирчихсэн, түүнийгээ дэрлээд унтаж байна. Ирж байгаа сэтгэл зүрхийг нь ойлгох хэрэгтэй. Цалинг хэзээ яаж нэмэх талаар тодорхой гаргалгаа гаргамаар байна. Энэ хүмүүс цалинг нь тодорхой хэмжээгээр нэмэхгүй бол суулт үргэлжилсээр л байх болно. Тиймээс гарц, гаргалгаа маш чухал байна" гэлээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төсвийн тодотгол гэдэг нь төсөв хүрэхээ байсан гэсэн үг. Монгол Улсын төсөв ердөө 10 их наяд төгрөг. Цар тахлын эсрэг тэмцэлд улс бүхий л нөөц бололцоогоо шавхсан. Хүүхдийн мөнгөнд л гэхэд 1.4 их наяд төгрөг зарцуулагдаж байна. Дулаан, цахилгааны хөнгөлөлтийг нэг жилээр тооцож үзэхэд 1.2 их наяд төгрөг зарцуулж байна. Вакцинжуулалтад гэхэд 300 тэрбум орчим төгрөг, шинжилгээнд өдөр тутам 500 сая төгрөг зарцуулж байна.

Ингээд бид зарим хөрөнгө оруулалтыг танаж, даатгал болон улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт олгохоор болж байгаа. 13,000 мянган эмч ажилчид, бусад 19,500 ажилчиддаа мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор боллоо. Үүнийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамтран шийднэ. Шаардлагатай 45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс шийдэхээр болсон" гэсэн билээ.

"Эрүүл мэндийн сайд байсан зарим нэг хүмүүс энэ салбарыг улстөржүүлэхээ зогсоо"
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.