Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Наадамд олон сараар бэлдсэн бөх, уяач, харваачдын хохирол, чирэгдлийг хэн хариуцах вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Монгол Улс парламентын засаглалтай улс. Ковидын нөхцөл байдлыг бид ойлгож байна. Ковидын хуулийн хугацааг саяхан сунгаж өгсөн. Үүгээр бүх эрх мэдлээ Засгийн газарт өгчихсөн. УИХ-ын гишүүд шийдвэр гаргах боломжгүй. Засгийн газар бүх асуудлыг шийднэ. Шийдвэрлэж буй асуудалд нь алсыг хараагүй, иргэдээ хувааж, талцуулсан, хуудуутай, иргэдээ чирэгдүүлсэн шийдвэр олныг гаргаж байна. Үндэсний их баяр наадмыг хийнэ гэж шийдвэр гаргаад баахан юм бэлдүүлчихээд гэнэт нэг өдөр цуцалчихаж байна. Гэхдээ шийдвэрээ эртхэн гаргахгүй, иргэдийг жагсааж, талбай дээр хонуулж, уяач, бөхчүүд, сур харваач, шагай харваачдыг өчнөөн сар бэлдүүлчихээд наадмаа цуцаллаа. Энд гарсан хохирол, чирэгдлийг хэн хариуцах вэ. Ийм бодлогогүй байдгаа Засгийн газар болимоор байна" гэлээ.

Улмаар уг хуулийн төслийг эцэслэн бэлтгэх бэлтгэл хангуулахаар ТББХ-нд шилжүүллээ.

Г.Занданшатар: Цар тахлын хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй
Г.Занданшатар: Цар тахлын хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.