УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын эсрэг хуулийн тухай "Хууль ердийн журмаар батлагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хориг тавихгүй гэж урьдчилсан байдлаар ойлголцсон. Тиймээс хууль зургаадугаар сарын 30-наас үргэлжлээд явж байгаа. Үйлчлэх хуулийн хугацааг он дуустал сунгасан" гэлээ.
Хууль батлагдаж гарахад хэрэгжих нь хугацааг нь тооцож Ерөнхийлөгчид танилцаж, шаардлагатай бол хориг тавих боломжтой байдаг. Харин цар тахлын хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүйгээ мэдэгдсэн тул хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж байгаа юм.