Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багаас УОК-т хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлээд байгаа. Тодруулбал, "тохиолдлын тоо 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Тиймээс хатуу хөл хорио тогтоох зайлшгүй шаардлагатай" гэсэн юм.

Харин "Ковид-19 цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллажээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайханаас хатуу хөл хорио тогтоох эсэх талаар тодруулахад "Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй" гэв.

Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргаар томилуулахаар ТАНИЛЦУУЛГА ИЛГЭЭЖЭЭ
Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргаар томилуулахаар ТАНИЛЦУУЛГА ИЛГЭЭЖЭЭ
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ