АТГ-ын дэд даргын томилгооны сонсгол энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор орно. Уг суудалд томилогдохоор АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргал болон Мөрдөн шалгах хэлстийн дарга Х.Буянтүмэн нарын нэр яригдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулгыг нь илгээсэн гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.
Одоогийн байдлаар Г.Азжаргалын талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл олдохгүй байна. Гэхдээ тэрбээр яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийн хүү бөгөөд тагнуулын байгууллагын угшилтай нэгэн гэнэ.
Дашрамд сануулахад, Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар орсон Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан билээ.
Г.Лхагвадорж