Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ:1393 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барж, 122 хүн маш хүнд байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 10700 хүнээс шинжилгээ авахад 1393 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 63978 болж байна. 1092 нь Улаанбаатарт, зөөвөрлөгдсөн 2, 299 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Эрдэнэт 50,
  • Дархан 2,
  • Сэлэнгэ 8,
  • Төв 109,
  • Булган 32,
  • Хэнтий 9,
  • Увс 23,
  • Баянхонгор 25,
  • Дорнод 10,
  • Говь-Алтай 4,
  • хөвсгөл 7,
  • Өвөрхангай 1,
  • Ховд 19,

Сүүлийн 24 цагт 783 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 53595 боллоо.

Нийт 5315 хүн эмчлэгдэж байгаагаас 2995 нь хөнгөн, 1694 нь хүндэвтэр, 504 нь хүнд, 122 нь маш хүнд байна.

6 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 307 болж байна. 58-92 насны 6 иргэн нас баржээ." гэв.

Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авчээ
Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авчээ
 
ХЭҮК: Цаг уур орчны шинжилгээний газарт хийсэн шалгалтын дүн эцэслэн гараагүй
ХЭҮК: Цаг уур орчны шинжилгээний газарт хийсэн шалгалтын дүн эцэслэн гараагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.