Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Ньирагонго галт уул дэлбэрсний улмаас 15 хүн амиа алджээ. Галт уул дэлбэрсний дараа арав гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Оршин суугчдад хандаж, мужийн захиргаанаас гэр лүүгээ буцах шийдвэрийг хүлээж байхдаа эрх баригчдын зааврыг чандлан мөрдөж, сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Галт уулын дэлбэрэлт ням гаргийн өглөө зогсжээ.
Африкийн хамгийн идэвхтэй галт уулсын нэг болох энэхүү галт уул бямба гаргийн оройноос дэлбэрч эхэлсэн байна. Галт уулын халуун хайлмаг бэлд нь орших Гома хот болон хотын нисэх онгоцны буудалд хүрээгүй бөгөөд нисэх буудлын хилээс 50 метрийн зайд зогссон гэж Конго улсын байдлыг тогтворжуулах НҮБ-ын хөтөлбөрийн төлөөлөгчид мэдээлжээ. Гома хот нь 1.5 сая гаруй хүн амтай байна. Ньирагонго нь 3 470 метр өндөр аж. Уг галт уулын лаав нь химийн онцгой найрлагатай учир маш хурдан урсдаг бөгөөд цагт 96 км хурдтай урсдаг гэнэ.